Jaejoong өнөөдөр буюу 12-р сарын 30-ы өглөө цэргээс халагдлаа.
Тэрээр, “Хүрэлцэн ирсэн хүмүүст баярлалаа. Хамтран зүтгэгч нарынхаа ачаар би эрүүл саруул, аюулгүй байлаа. Гадаа зогсон хүлээж байгаа та нар минь надад цэргийн алба хаах хугацаанаас өдийг хүртэл эрч хүч өгч, урамшуулж байлаа. Би хамт байсан цэргүүдээсээ ахмад нь болохоор илүү их хөдөлмөрлөхийг хичээсэн.” “Уулзахыг хүссэн их олон хүмүүс байгаа ч эхлээд гэр бүл, найзууд, ажилчидтайгаа уулзмаар байна. Хамгийн ихээр харахыг хүссэн хүмүүс бол фэнүүд маань. Маргааш фэн уулзалтаа хийх гэж байгаадаа баяртай байна.” хэмээн ярьжээ.
Гадаа хүлээж байгаа фэнүүд нь…
~~~