Park Yuchun гэм буруугүй.

 photo 20160615000129_0_99_20160615075503.jpg

Ойрын хэд хоног Yuchun-ы талаар фэнүүдийг сандаргасан нэгэн таагүй мэдээ гараад байсан.

6-р сарын 13-ны өдөр Yuchun 6-р сарын 3-ны шөнө зөөгч бүсгүйд хүч хэрэглэсэн гэх нийтлэл сайтуудаар цацагдсан. CJes-ээс энэхүү мэдээлэл нь нэг талыг баримталсан мөнгөний төлөөх худал зүйл гэсэн мэдэгдлийг өгсөн бөгөөд цагдаагийн газраас байцаалт явуулахаар болсон. Энэ талаар Yuchun сонсоод бие нь өвдөж ажлаасаа чөлөө авсан гэнэ.

Үүний дараахан зөөгч бүсгүй гомдлоо буцаан авсан ч цагдаагаас албан ёсны мэдэгдэл хийгээгүй.

15-ны өдөр Cjes-ээс “13-ны өдрөөс өнөөдрийг хүртэл бид хэвлэл мэдээллээс гомдлоо буцаан авсан талаар олж сонссон боловч цагдаагийн газраас албан ёсны мэдэгдэл хүлээж аваагүй байна. Цагдаагийн газраас юуг ч тодорхой болгоогүй байхад хэвлэлээр гомдол гаргасан тухайд олж мэдээд л уран бүтээлчийн маань нэрийг олонд дэлгэж гэмт хэрэгтэн мэт үзсэн. Цагдаагийн дүн шинжилгээ гарсны дагуу хянамгай мэдээллэх нь туйлын чухал, иймэрхүү хэргээс болж хүний амьдрал ч сүйрч болно. 13-ны өдөр мэдээ гарахад цагдаагийн газраас байцаалтаа ч эхлүүлээгүй байсан. Гэтэл ганц өдрийн дотор үүнтэй холбоотой үй түмэн мэдээллүүд гарч биднийг буцааж болохгүйгээр хүнд байдалд оруулсан. Тиймээс ч цагдаад өгсөн этгээдтэй биш цахимаар тархсан мэдээллүүдэд арга хэмжээ авах хэрэгтэй гэж бодсон. Бид цагдаагаас ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хүлээж аваагүй бөгөөд гэм буруугүй гэсэн мэдэгдэл ирэхийг хүлээж, хэрэгтэй бол цагдаа нартай хамтран ажиллана гэсэн байр суурьтай байна. Бид нууц камерын бичлэгийг хэвлэлээр гаргах гээгүй, мөрдөн байцаалтын үр дүн гарсны дараагаар өөрсдийн талаас мэдэгдэл хийх болно. Баярлалаа.” гэсэн байна.

хмм баттай нотлох баримтгүй хүнийг ингэж гүтгэх гэж…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s