[Twitter] Junsu 0705 ‘Цахим доромжлол…’

Би юу болсныг нь сайн мэдэхгүй ч өчигдөр бас уржигдар би болоод манай агентлаг мөн зочид буудлын хуулийн багийнхан цахим доромжлолын эсрэг ямар нэг арга хэмжээ аваач гэсэн маш олон шуудан хүлээн авсан~ Үнэндээ би дэбют хийснээсээ хойш ийм зүйлд дасчихсан болохоор нээх их тоогоогүй.. Би та нарын бодож байгаагаас илүү өөдрөг, тэвчээртэй учраас тиймэрхүү сөрөг сэтгэгдлүүдэд хялбар гуйвахгүй

Тиймээс ч би үргэлж хараад л өгөрдөг байсан… намайг улам хичээн ажиллавал тэд нар ойлгох болно гэж бодоод, гэтэл… эдгээр зүйлсийг шалгаад үзэхэд арай л хэтэрсэн зүйл болж…юу юунаас илүүтэйгээр эргэн тойрны минь хүмүүс хүртэл шаналахад хүрч байна…

Тийм болохоор ингээд зүгээр хараад суух нь буруу бололтой.

Мэдээж хэрэг би намайг өсч дэвжихэд хэрэгтэй шүүмж мөн эсрэг утгатай шүүмжүүдийг ялган ойлгож чадна.. тиймээс санаа зоволтгүй ээ ^^

Тиймээс ч би анх удаагаа агентлагийнхаа хуулийн багийнхантай нилээд сайн хэлэлцэж үзэхээр болсон юм.

Хэрэв та нарт үүнтэй хамаатай зүйлс байвал C-Jes-лүү(webmaster@cjesculture.com) илгээгээрэй~ Би шууд үзээд тэдгээр хүмүүстэй нүүр тулан уулзмаар байна..

Тэдний дургүйг хүргэхээр яг юу хийснийгээ мэдмээр байна.. Ямартай ч би та бүхэнд хангалттай сайн байж чадаагүйдээ үнэхээр уучлалт хүсч байна. Гэхдээ маргааш та нартайгаа Seongnam урлагийн төвд инээмсэглэн уулзана^^ Хамтдаа сэргэцгээе!! Бас үргэлж миний хэргийг өөрийнх шигээ үзэн анхаардаг хүмүүстээ баярлалаа! Үнэхээр их~

/webmaster@cjesculture.com гэсэн хаягруу Junsu болоод зочид буудлынх нь талаарх ямар нэг дэмий цуурхал тараасан нийтлэл сэтгэгдэл зэргийг харвал аль ч хэл дээр байсан хамаагүй явуулаарай гэнэ./

хэцүү хүмүүс байхымаа… мундаг явахаар нь атаархдаг юм уу? хэн нэгэн нь албаар ингээд байдаг юм болов уу?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s