Junsu твиттерээрээ дамжуулан бухимдлаа илэрхийлжээ…

Junsu энэ сарын 23-ны өдөр Goyang дахь Олон Улсын Цэцгийн Үзэсгэлэнд оролцсон.

Junsu Goyang-д бага насаа өнгөрүүлсэн юм. Тэрээр зөвхөн үе хэлээд буцах байсан ч “Loving You Keeps Me Alive” дуугаа дуулжээ.

Гэвч SBS-н нэвтрүүлэгч Park Sang Do тухайн өдрийн хөтлөгчөөр ажиллаж байсан бөгөөд Junsu болон фэнүүдээр нь илт тохуурхаж соёлгүй харьцсан байна.

Junsu-г дуулахаас өмнө Park Sang Do фэнүүдэд нь, “Хэрэв Junsu-г дуулуулмаар байвал та нар сайн байх хэрэгтэй. Сайн байхгүй бол би тэрнийг буцаагаад явуулах болно.” гэсэн гэнэ. Харин Junsu-г дуулж дууссаны дараагаар “Түүнийг ахиад дуудах уу?” “Хэрэв тэр ахиж дуулахгүй, харин хүрч ирээд баяртай гэж хэлвэл сайн байна.” “Тэр үнэхээр явчихсан уу? Цаг үлдсэн байхад хүртэл үү? Бүр их хурлын гишүү 3н минут ярьж баяр хүргэчихээд хүлээж байхад уу? Хөөх Солонгосын хөгжмийн салбар аймар юмаа.” “Дараа жил бид илүү том төсөвтэй/төлбөр/ байвал Junsu 3н дуу дуулах байх.” гэх зэрэг олон егөөдсөн маягтай зүйлс ярьжээ.

Энэ байдал нь Junsu-д таалагдаагүй нь мэдээж, тиймээс ч өөрийн твиттертээ “Ноён хөтөлгчөө, өөрийг тань хэн болохыг би үнэхээр мэдэхгүй боловч та бага зэрэг боловсон байдал харуулах хэрэгтэй байх. Насыг үл харгалзвал тэр фэнүүд болоод надтай их бүдүүлэг харьцсан.” гэж бичсэн байна.

C-JeS-с “Junsu-н фэнүүдээр тохуурхаж байсан учраас тэр твиттертээ өөрийн сэтгэгдлийг л илэрхийлэхийг хүссэн. Онлайн хэрэгсэл бол хүмүүс өөрсдийн бодол сэтгэглдлийг илэрхийлж болох газар. Junsu огт их хэмжээний төлбөр хүсээгүй.” гэсэн мэдэгдэл хийж Park Sang Do-г уучлал хүсэхийг шаардсан байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s