[Орчуулга] Junsu ‘Butterfly’ шинэ дуу

https://www.youtube.com/watch?v=BcTjNiVkOnU

“나비/Эрвээхий”

Би алхаад л тэгээд удаан гэгч нь гүйсэн
Амьсгаа минь давхцаад хэсэгхэн зуур зогслоо
Тэгээд эргэн харлаа, би хаана байна аа?
Ахиад л өөр нэг өдөр эхэллээ
Гэвч өнөөдөр яагаад дааж давшгүй байгаа юм бол? 
Зүгээр л амрахыг хүсч байна

Толгой минь эргэж, тэнгэр өөд харах мөчид 
Хацрыг минь шүргэн үлээх салхи нь хүртэл нүүр буруулах шиг санагдах юм

Тэгээд ахин нэг алхам гишгэнэ
Тэнгэр зүрхийг минь дүүргэх шиг санагдаж 
Хэдий зугтахыг хүсэх ч
Хэдий зайлсхийхийг хүсэх ч
Би ахин босох хэрэгтэй
Энэ миний зам
Миний л зам, ахиад…

Тэнгэрлүү нисэх өдрүүдэд
Хүлээлт гэгч туйлын уйтгартай

Би хаа хүрэх бол?
Би зарим хэсэгт мартчихаж
Алдсан мөрөөдлүүддээ харамсаж байна
Хол хаягдсан дурсамжуудынхаа дунд

Тэгээд ахин нэг алхам гишгэнэ
Тэнгэр зүрхийг минь дүүргэх шиг санагдаж 
Хэдий зугтахыг хүсэх ч
Хэдий зайлсхийхийг хүсэх ч
Би хүчтэй байх хэрэгтэй, энэ миний л зам

Өөрийн мөрөөдлийн замын төгсгөлд
Маргааш хүлээж байгаа гэдэгт итгэдэг

Тиймээс л би ахин нэг алхам урагшлана
Тэнгэр зүрхийг минь дүүргэх шиг санагдаж
Миний хаягдаж, эцсэн өдрүүд хүртэл
Нандин өдрүүд
Одоо л ойлгох шиг боллоо
Энэ миний л зам
Миний л зам, ахиад…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s