[Орчуулга] Jaejoong-ы захидал /хүсэлтээр/

 photo jae0jaejoon33-61729.jpg

Япон дахь J Party: Jaejoong-ы фэнүүддээ бичсэн захидлыг хүсэлтээр орчуулан орууллаа…

Jaejoong: “Өнөөдөр ийм олуулаа төрсөн өдрийн маань үдэшлэгт ирсэнд баярлалаа. Би анх удаагаа төрсөн өдрийн үдэшлэгээ Японд хийж байна. Энэ их шинэлэг байна шүү. Их баяртай байна, баярлалаа… Би энэ жил Солонгос насаараа 30 хүрч байгаа, 30н нас… Аа, хөгширч байгаа биз? Гэхдээ Японд бол би 20н настан шүү. 29тэй тийм биздээ? Залуу хэвээрээ! Аа, 17той байсан билүү? Анх Японд ирж та нартай уулзан маш их цаг хугацааг өнгөрүүлсэн. Энэ бүх хугацааны үр дүнд бид өөрсдийн гэсэн эрч хүч, халуун дулаан байдал, итгэлийг бий болгож чадсан гэж боддог. Одоо надад ингэж санагдаж байна. Та нар бүгд миний өмнө байгаа нь үүнийг ойлгуулж чадаж байна. Та нарт ч бас ингэж санагдаж байна уу? Та нар надад итгэдэг. Миний чадварт найддаг хүн бүрт би одооноос илүү их боломжийг нээх болно. Бас олон шинэ зүйлсийг туршиж, улам их баяр хөөр, сэтгэл ханамжийг түгээмээр байна. Би ингэж л та бүхний надад өгсөн хайранд хариу барих хэрэгтэй байх. Энэ хүртэл ирэхэд маш их хэцүү зүйл тулгарсан тийм ээ? Тиймээс цаашдаа тулгарах хэцүү зүйлсээс би айхгүй байна. Энэ нь баяр баяслын төлөө болохоор бид хамтдаа туулж чадна,тийм биздээ? Аа..Одооноос эхлээд.? Бүгдэнд нь маш их баярлалаа! Тэгээд… одоо шинэхэн 30н настай Jaejoong мэндчилэн одооноос улам илүү хичээн ажиллана! Та бүхний дэмжлэгт найдаж байгаа шүү! Бүгдэнд нь баярлалаа~!”

Гоё юмаа…

Монголд ч бас зөндөө олон фэнүүд нь дэмжээд сууж байгааг мэддэг ч болоосой ххэ

2 thoughts on “[Орчуулга] Jaejoong-ы захидал /хүсэлтээр/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s