JYJ ‘Back Seat’ альбомонд багтсан дууны орчуулгууд бүтнээрээ

Бүх орчуулгыг нь нэгтгээд оруулчихлаа….~

“Үүрийн 2 цаг 30 минут“
Англи нэр нь: “Гунигт үүрийн гэгээ”

9 цаг
Бид их маргалдсан
Одоо үүнийг буцаахад хэцүү байх бололтой

Би ахин араас чинь очихгүй
Чамаас зугтаамаар байна

Дутагдлыг чинь их тэвчдэг байж
Ахин тэдэнтэй орооцолдмооргүй байна
Чамгүйгээр амьдрахыг хүснэ

Үүрийн 2 цаг 
Улам бүр гүнзгийрэх шөнө
Чамаас өөр бүсгүй дэлхий дээр өчнөөн байгаа

Гэхдээ өглөө болоход яагаад ингэдэг юм бол
Чамайг гэх сэтгэл минь зуршил болсон шиг эргэн ирэх юм
Эцэст нь, чамруу залгалаа

Эцэст нь
Өөрийгөө асуудалд оруулна
Толгойд минь чи эргэлдсээр л

Хэдий өглөө босоход архи гарсан ч, өчигдрийн алдаагаа ойлгохгүй юм 
Хүлээснээс чинь яагаад зугтаж чадахгүй байна вэ?

Ахиад л чиний дутагдлыг бодлоо
Хэн ч төгс байж чадахгүй…
Энэ их өөдгүй шалтаг юм

Үүрийн 2:30
Бидний салсан өдрөөс хойш

Гэхдээ өглөө болоход яагаад ингэдэг юм бол
Чамайг гэх сэтгэл минь зуршил болсон шиг эргэн ирэх юм
Эцэст нь, чамруу залгалаа

Яаж сэтгэлийг чинь эргүүлэх вэ?
Яаж?

Үүрийн 3:30
Улам бүр гүнзгийрэх шөнө
Эцэст нь, чамайг эргүүлэн авахаар шийдсэн

Гэхдээ хэрэв
Чамайг эргүүлэн авч чадахгүй бол, би яах юм бэ?
Тэдгээр сайхан мөчүүдрүү яаж очих вэ?

“7살 [7н нас]“

Би 7н настай байхдаа
Намхан бяцхан тэр хүү
Ээжтэйгээ гэрлэнэ гэж ярьдагсан

Түүний гараас барихад
Түүний гарт байхад
Надад хамгийн ихээр тухтай байдагсан

Жаахан өндөр болж 20н нас хүрэхэд
Бид 2 хайртай учирсан
Түүний гарыг атган түүний гарт байж
Гэвч сүүлд нь бид салсан

Амьдрал туулан томоожих тусам
Хайртай учирахдаа би эргэцүүлдэг болсон
Таныг гэнэхнээр хайрлаж байсан тэр л үе
Тэр өдрийг одоо бүр ихээр хүсч байна

Удаан хугацаа өнгөрч, улирал ээлжлэх тусам
Бид улам л холдох юм

Таныг халамжилж хамгаална гэсэн амлалт
Зүгээр л дурсамж болждээ

Амьдрал туулан томоожих тусам
Хайртай учирахдаа би эргэцүүлдэг болсон
Таныг гэнэхнээр хайрлаж байсан тэр л үе
Тэр өдрийг одоо бүр ихээр хүсч байна

Өнөөдөр таныг улам ихээр бодож байна
Та бид 2 хайрласан хэвээр байсан бол…
Өнөөдөр таныг бүр ч ихээр санагалзаж байна

Би 7н настай байхдаа
Намхан бяцхан тэр хүү…
Тэдгээр өдрүүддээ эргэн очмоор байна…

Үг: Kim Jaejoong(김재중)

‘Creation’

Чи тэнгэрлүү харж байсан уу?

Өмнө нь нээж байгаагүй шинэ нүдээр

Би ийм зүйлтэй өмнө нь учирч байгаагүй

Энэ ертөнц намайг өчүүхэн мэтээр харагдуулна

Бид гүйсээр гүйсээр гүйсээр ямар ч зорилгогүйгээр

Цаг хугацаа өнгөрч өдөр төгсөхөд

Бид тэмцсээр л тэмцсээр л тэмцсээр л шалтгаангүйгээр

Миний хувьсал эхэллээ

Энэ амьдралд мөн далайн цаана

Тэртээд, эвдэршгүй хана байж болно

Бидний нүдний өмнө тархсан тэр гэрэл

Дуу хоолойн итгэл нь миний сонголт

Өнгөрсөн дэх зөрчилдөх ул мөрийг сонгох шалтгаан үгүй

Чи магад айж байгаа байх, хувь заяа бидний өмнө байгаа

Чи магад эрсдэлтэй үл итгэх байдлаас эмээсэн байх

Энэ арилах болно

Цаг хугацаа өнгөрч өдөр дуусахад

Нүдээ анин зүүдлэхэд чинь

Чиний хувьсал эхлэчихсэн байна

Энэ амьдралд мөн далайн цаана

Тэртээд эвдэршгүй хана байж болно

Бидний нүдний өмнө тархсан тэр гэрэл

Дуу хоолойн итгэл нь миний сонголт

Өнгөрсөнд зөрчилдөх ул мөр

Намайг сонгон авсан далавч, чиний хүсэл тэмүүллийг цуглуулна

Харанхуй дунд нэвтэрч энэ удаад өнгөрсөнлүү яв

Эрч хүчээ үрэн шаналалд ороогдсоны дараа

Гайхамшиг минь дотроо нуугдсан

Энэ л миний туурвил

Намайг сонгон авсан тэр сахиусан тэнгэрийн далавч

Би үүрд өөрийн гайхамшгийн шинэ ул мөрийг байрлуулна

Энэ амьдралд мөн далайн цаана

Тэртээд эвдэршгүй хана байж болно

Бидний нүдний өмнө тархсан тэр гэрэл

Дуу хоолойн итгэл нь миний сонголт

Өнгөрсөн дэх зөрчилдөх ул мөр

Үүнд шалтгаан гэж үгүй #3

Англи нэр нь: “Lazy Life”

Үг: Park Yuchun
Хөгжим: Park Yuchun
Үглэсэн хэсэг: Park Yuchun

‘Thirty’

Баасан гарагийн орой найзуудынхаа хамт хөнгөн зүйл уулаа

Удаан хугацааны дараа ах болон дүү нартайгаа уулзан

Бид тийм ч онцгой зүйл ярьсангүй

Зүгээр л хамт суунгаа хэдэн юм ууна

Үүний дараа бид тасхийн инээлдэв

Би ингэж, тэгэж амьдарч байна гээд л ярьцгаана

Яг энэ үед бид бүгд

Хал үзэж хашир суусан хүмүүс болох юм

Буцааж барилгүйгээр охидын сэдэв эхэллээ

Туулж өнгөрүүлсэн бүх л дурсамжит зүйлсээ хуваалцана

Салхи мэт хуруунд минь мэдрэгдэх тэдгээр дурсамж

Ямар их нандин болохыг би анзаарсан

Хором бүрийг ойлгож амьдарвал

Амьдрал бодсоноос чинь илүү дээр

Өчигдрийн уусан зүйлээс болоод гүйцэд эрүүл биш, дотор минь буцлана

Том өрөөнөөс шар буурцагны шөлний үнэр ханхална

Нүүрлүүгээ баахан ус цацаж, шүдээ яаран угаалаа

Энэ насан дээрээ яах гэж ийм зүйл хийнэ вэ?

Өглөө ингэж л гэрийнхэн маань намайг угтана

Ажлын өдөр эхлэн удаан уулзаагүй гишүүдтэйгээ уулзлаа

Бидэнд яагаад тийм их ярих зүйл байдгийг мэдэхгүй юм…

Гэрэл болон дуу чимээ галд тэсрэх шиг

Junsu-н оокяакяа гэж инээхийг сонсон

Харин Jaejoong ах түүнийг шоолон хөхрөнө

Үнэхээр тайван байна

Салхи мэт хуруунд минь мэдрэгдэх тэдгээр дурсамж

Ямар их нандин болохыг би анзаарсан

Хором бүрийг ойлгож амьдарвал

Амьдрал бодсоноос чинь илүү дээр

Сэтгэлдээ буулгасан миний төрх, би өөрөө ч харж чадахгүй

Хэдий эдгээр цаг хугацаа ахин давтагдах ч

Энэ зүгээрдээ

Учир нь өөр нэгэн чи болохоор

Салхи мэт хуруунд минь мэдрэгдэх тэдгээр дурсамж

Ямар их нандин болохыг би анзаарсан

Хором бүрийг ойлгож амьдарвал

Амьдрал бодсоноос чинь илүү дээр

Цэрэгт явах хугацаа болоход санаа зовсон байдлаа нуух хэцүү байсан

Гэсэн хэдий ч Yoohwan чамайг байгаа болохоор зүгээр ээ

Магадгүй энэ л амьдрал байх

Магадгүй хүн бүр л жаргалыг хайдаг байх

Хичнээн их бэлдсэн ч бай, чи амьдралд хэзээ ч бүрэн бэлтгэгдэхгүй

Аз жаргалын төлөө сүүдэрт чичрэх зүрхний цаана чи алхана

Зүгээрдээ, гэхдээ л яагаад энэ хоосон байдал үргэлж ирдэг юм бол? 

Donghee, 

За ах аа…

Маргааш хэдэн цагт вэ?

Би тодорхой болгочихоод таньд хэлье

Хөөе чи надад хэлж байж л би өнөөдөр ахиж нэг илүү ууна шдээ

Та уумаар байгаа юм уу?

Тийм ээ, сайхан сонсогдож байна, сөжү ямрав?

Үгүй ээ, ах аа сомек

Зохиосон: Jaejoong

‘Dear J’

Үнэхээр шаналам байсан, өөрөө бууж өгсний дараа

Итгэх итгэлээ алдаж хорвоогоос нүүрээ буруулсан

Үзэсгэлэн гоо түүнийг(эмэгтэй) орхих шиг санагдсан

Найдвар үгүй болж, бараг л хорвоотой салах ёс хийсэн

Шорон гэж үгүй. Нүдээ нээ эрх чөлөө чинь би байна

Амьдралдаа анх удаа бид нүдээ хамтдаа аних болно

My lover lover чи

Your freedom freedom би

Чи огт шаналахгүй гэж үү

Хараач, чи инээмсэглэн надруу харж байна

Түүний инээмсэглэл улам бүр хуурайшина

Нулимс мэлмэрнэ, нуруугаа харуулсанд минь уучлаарай

Үзэсгэлэн гэдэг талаар аль хэдийн мартсан

Толь түүний гараас хэдийн мултарсан

Шорон гэж үгүй. Нүдээ нээ эрх чөлөө чинь би байна

Амьдралдаа анх удаа бид нүдээ хамтдаа аних болно

My lover lover чи

Your freedom freedom би

Чи огт шаналахгүй гэж үү

Надруу хараад инээмсэглэ

Зарим нь намайг галзуу гэх ч харагдах бүхэн бүх зүйл биш

Чи байгаагаараа л үзэсгэлэнтэй

 Just being myself without you 

That never pays to any pain

But you can see pain makes more what I can believe

My life is you

Ахин бардам зан гэж үгүй, юу ч хэрэггүй би хажууд чинь байна

Бүхнийг тэврэх болно, бид хамтдаа нүдээ анина

My lover lover чи

Your freedom freedom би

Чи огт шаналахгүй гэж үү

Намайг хараач, би чамруу инээмсэглэн харж байна

My lover lover чи

Your freedom freedom би

Чи огт шаналахгүй гэж үү

Надруу хараач, би чамруу өдөр бүр инээмсэглэн харна

“DAD, You there?”

Үгийг: Park Yuchun(박유천), Daryle ‘D.Brown’ Oldham

Цагаан гэрэл болон шингэхийг би холоос харан сууна 
Ахин харж чадахгүй болсон таныг би үгүйлэх юм
Өөрийн эрхэмийг алдсан дурсамжаа аажмаар арилгана
Танигүйгээр өдөр хоногийг хаанаас нь эхлэх юм бэ?
What if he was an angel

Үргэлж хажууд минь 
What if he was an angel
Та надтай бүхнийг хамт хийдэг байсан
Та намайг ганцааранг минь орхин одсон ч 

Над дээр ахин ирсэн
Танигүйгээр би зүгээр л хоосон дун
What if he was an angel
What if he was an angel

Олон хүн өнгөрөн одох тэр дунд
Зөвхөн ганц л бодол эргэлдсэн

Бууж өгөлгүй толгой өөд харан алх

Тэр ингэж хэлж байсан

Танигүйгээр өнгөрөөх миний олон хоног өдрүүд

Эргэлзэх зүйлгүйгээр амьдрах үедээ

Таныг хажууд минь байхгүй ч би дурсах болно

Та хажууд минь үлдсэн

What if he was an angel

Үргэлж хажууд минь

What if he was an angel

Та надтай бүхнийг хамт хийдэг байсан

Та намайг ганцааранг минь орхин одсон ч 

Над дээр ахин ирсэн

Танигүйгээр би зүгээр л хоосон дун

What if he was an angel

Хэдий зарим үед над дээр хүнд ачаа унах ч

Би тэрхүү амлалтаа биелүүлэх болно, биелүүлнэ

Sometimes I let him go no no no

Таныхаа гарт унтах мөчид

Бүхий л гунигаа би мартаж чаддаг

What if he was an angel

Үргэлж хажууд минь

Та надтай бүхнийг хамт хийдэг байсан

Та намайг ганцааранг минь орхин одсон ч 

Над дээр ахин ирсэн

Танигүйгээр би зүгээр л хоосон дун

What if he was an angel

What if he was an angel

Та бол миний Баатар……Сахиусан тэнгэр

‘Let me see’

Үгийг: Kim Jaejoong(김재중)

Яах ч аргагүй сул дорой байдал хажууд минь байх юм
Чамд хүрэхгүй үгсийг би хэлсээр л, гэвч чин сэтгэл минь хаана байна?

Өөрчлөгдөшгүй таамаглал үргэлжилсээр л
Өөрөөс минь намайг авч яваач, би залхаж байна
Энэ өдрийг ч гэсэн авч яв
Энэ замыг би олж чадах болов уу?
Хэзээ ч хэзээ ч хэзээ ч
Намайг ол 

Let me see let me see
Гунигтай шөнө жижигхэн өрөөнд би ганцаараа үлдэхэд
Шөнийн чичирч буй сарны туяа
Намайг гаднаас урхидах гэсэн чиний гар байв уу?
Let me see let me see
Чамаас болоод тэнцвэр алдан унахад
Хурц өвдөлт хүртэл чамаас ирж буй дохио шиг санагддаг

Би тайлбарлахыг хичээсэн ч чи яг л өнгөрөх улирлуудад амлалт өгсөн шиг
Би гараа атган чамайг барихыг хичээх ч чи улам л холдно

Үүрэндээ байгаа шувуудын хоосон нүдийг би хардаг
Тэд намайг харан намайг дуурайна
Тэд мөрөөдлийг минь биелэхгүй гэж хэлэхэд 
Хэзээ ч хэзээ ч хэзээ ч
Гандана

Let me see let me see
Гунигтай шөнө жижигхэн өрөөнд би ганцаараа үлдэхдээ
Шөнийн чичирч буй сарны туяа
Намайг гаднаас урхидах гэсэн чиний гар байв уу?
Let me see let me see
Чамаас болон тэнцвэр алдан унахад
Хурц өвдөлт хүртэл чамаас ирж буй дохио шиг санагддаг

Let me see let me see let me see
(Хэзээ нэг өдөр чи ганцаардвал)
Let me see let me see let me see
(Намайг үргэлж дэргэд чинь байгааг санаарай)

Let me see let me see
Өөрийн газрыг нулимсаар шүршвэл инээж чадахгүй
(Нулимсаар шүрш)
Тэгвэл хайр чинь инээдэм болох болно
Тэгвэл чи ахин арчлуулж чадахаар цэцэг болно
Let me see let me see
Чамаас болон тэнцвэр алдан унахад
(Намайг унах мөчид)
 Өдрийн чичирч буй нар хүртэл чамаас ирэх дохио мэт санагддаг

“LETTING GO”

Үг: Kim Junsu(김준수), Daryle “D.Brown” Oldham
Реп: Park Yuchun(박유천)

Ахиад ижил зүйл мэдрэхгүй байна гэж уруул чинь шивнэнэ
Хүйтэн үгс урсгаж, өөрийгөө орхихыг хүснэ
Тийм ээ, одоо дууссан, чи дууссан гэсэн болохоор
Гуниглахын оронд уур хүрч байна

Бүсгүй минь бидний хайраа бүтээж байсан тэр газар
Бидний салалтын газар болчихлоо гэж үү?
Төгсгөл ирэхийг би харахгүй байна
Хэрэв хүнд хэцүү мөчүүдээ бид орхивол бүх зүйл дуусна
Чамд харамсах зүйл л үлдэнэ

Баяртай гэж хэлэх цаг болсон бололтой
Чамайг явуулах цаг болсон шиг байна
Чи над дээр эргэн ирнэ
Чи намайг үгүйлэх болно
Надгүйгээр амьдарч чадахгүй, чамайг явуулъя

Тийм ээ, энэ дууссан, уруул чинь намайг түлхэх болсон
Зүрх чинь намайг гарган хаясан
Эдгээр хүлээснээс салж чадахгүй нь
Эцэст нь энэ бол явуулах болсны шинж
Бүсгүй минь бидний хайраа бүтээж байсан тэр газар
Бидний салалтын газар болчихлоо гэж үү?
Төгсгөл ирэхийг би харахгүй байна
Хэрэв хүнд хэцүү мөчүүдээ бид орхивол бүх зүйл дуусна
Чамд харамсах зүйл л үлдэнэ

Баяртай гэж хэлэх цаг болсон бололтой
Чамайг явуулах цаг болсон шиг байна
Чи над дээр эргэн ирнэ
Чи намайг үгүйлэх болно
Надгүйгээр амьдарч чадахгүй, чамайг явуулъя

Баяртай гэж хэлэх цаг болсон бололтой
Чамайг явуулах цаг болсон шиг байна
Чи над дээр эргэн ирнэ
Чи намайг үгүйлэх болно
Надгүйгээр амьдарч чадахгүй, чамайг явуулъя

Бидний хамтдаа өнгөрүүлсэн ихэнхи цаг хугацаа зөв байж
Харин чиний хэмнэл бол худал хэлэх хэрэгтэй зүйл чинь
Эрх дураараа байдал чинь улам илүү цус гаргана 
Надгүйгээр хэрхэн амьсгалахаа ч мэдэхгүйд хүрнэ
Одоо намайг сонс
Амьдрал чинь тийм ч онцын зүйлгүй
Гэвч яг л аятайхан шүлэг шиг байсан
Гэтэл чиний ертөнц байсан намайг гэмтэн болгосон
Хийх гэж байгаа зүйлээ явж хий

Баяртай гэж хэлэх цаг болсон бололтой
Чамайг явуулах цаг болсон шиг байна
Чи над дээр эргэн ирнэ
Чи намайг үгүйлэх болно
Надгүйгээр амьдарч чадахгүй, чамайг явуулъя

Баяртай гэж хэлэх цаг болсон бололтой
Чамайг явуулах цаг болсон шиг байна
Чи над дээр эргэн ирнэ
Чи намайг үгүйлэх болно
Надгүйгээр амьдарч чадахгүй, чамайг явуулъя

“VALENTINE”

Ooohhh baby
Ойрд очоогүй газарт минь аваачаач
Бид өнөө шөнө ямар нэг зүйл хийж болно
Галзуурцгаая, зөвхөн чи бид 2
Найзууд чинь намайг үзэн ядах болно
Oh yeah

Энэ бидний эвдэх дүрэм
Хүсвэл чиний авч болох боломж
Хайранд
Хонгор минь надад хуурмаг зүйл хэрэггүй
Хэрэв чи надтай хамт явбал зүрх эмтрэхгүй
Хатагтай
Бид арай хурдалж болохгүй юу

Би өөрийн мөрөөдлийн эмэгтэйтэй уулзмаар байна
Чи тэр эмэгтэй байх болно, яг л надад зориулсан
Чи миний эмэгтэй байж чадах уу?
Үүнийг би чамаас хүсч байна, нохой надад хэрэггүй
Валентинь минь болооч
Миний валентинь
Миний валентинь бүсгүй

Өршөөгөөрэй
Хүзүүн дээр минь тэмдэг тавиач
Надад өг
Яг энд
Намайг барь
Хэрэв ямар нэг зүйл мэдэрвэл
Бид хүрэхэд, Бүсгүй минь өршөөгөөрэй
Энэ л би

Энэ бидний эвдэх дүрэм
& Хүсвэл чиний авч болох боломж
Хайранд
Хонгор минь надад хуурмаг зүйл хэрэггүй&
Хэрэв чи надтай хамт явбал зүрх эмтрэхгүй
Хатагтай
Бид арай хурдалж болохгүй юу

Би өөрийн мөрөөдлийн эмэгтэйтэй уулзмаар байна
& Чи тэр эмэгтэй байх болно, яг л надад зориулсан
Чи миний эмэгтэй байж чадах уу?
Үүнийг би чамаас хүсч байна, нохой надад хэрэггүй
Валентинь минь болооч
Миний валентинь
Миний валентинь бүсгүй

Чи надад хэрэгтэй
Хангалтгүй байна
Цаг хором бүрийг чамтай өнгөрүүлмээр байна
Чиний төлөө хийнэ
Эр хүний хийх ёстой бүхнийг

Би өөрийн мөрөөдлийн эмэгтэйтэй уулзмаар байна
& Чи тэр эмэгтэй байх болно, яг л надад зориулсан
Чи миний эмэгтэй байж чадах уу?
Үүнийг би чамаас хүсч байна, нохой надад хэрэггүй
Валентинь минь болооч
Миний валентинь
Миний валентинь бүсгүй

“BABOBOY”

Үгийг: Kim Jaejoong(김재중)

Би хичээж байна, хичээгээд л, хичээгээд л
Хэрхэн мэхлэгдэж байсныг минь сонс
Хэрэв чамайг авч чадаагүй бол
Бүх л цаг хугацаа утга учиргүй

Хаана хамаарагдахаа ч мэдэхгүй байна
Заримдаа хэцүү цаг үе байсан
Би чамд хамаарагддаг
Чамгүйгээр яг галзуурах нь

Итгэдэг ертөнц минь
(Хэдий хуурамч байсан ч хамаагүй ээ)
Итгэдэг хайр минь
(Намайг хуурахгүй байгаасай гэж л хүсье)

Яг одоо чи хаана байна?
Намайг өөрийн болгох аргаа бэлдэж байна уу?
Тэнэг юм шиг би энэ галзуу дурлалтай учирсан
Алив ээ, чиний төлөө би хууртагдах болно
Жирийн эмэгтэйн дуураймал
Ахиад илүү эрч хүч гаргаж чадах уу?
Тэгвэл би хууртагдах болно
Би магад тэнэг мэт харагдаж байгаа ч энэ нь эр хүний шинж

Үзэсгэлэн гоо сайн уу, гэрт хүн байна уу?
Нүднээс минь хол бай (Чи намайг мэдэхгүй)

Хаа хүртэл (би итгэж чадах бол?)
Хаа хүртэл (би итгэх хэрэгтэй вэ?)

Би хичээж байна, хичээгээд л, хичээгээд л
Найз залуу, энэ бол миний нэр
Хэрэв намайг байхгүй бол чи харамсах болно

Итгэдэг ертөнц минь
(Хэдий хуурамч байсан ч хамаагүй ээ)
Итгэдэг хайр минь
(Намайг хуурахгүй байгаасай гэж л хүсье)

Яг одоо чи хаана байна?
Намайг өөрийн болгох аргаа бэлдэж байна уу?
Тэнэг юм шиг би энэ галзуу дурлалтай учирсан
Хүрээд ир, чиний төлөө би хууртагдах болно
Жирийн эмэгтэйн дуураймал
Ахиад илүү эрч хүч гаргаж чадах уу?
Тэгвэл би хууртагдах болно
Би магад тэнэг мэт харагдаж байгаа ч энэ нь эр хүний шинж

Чиний хамгийн шилдэг төлөвлөгөө
Итгэмээргүй худал хуурмаг
Би мэдсэн ч мэдээгүй дүр эсгэсэн
Чиний хамгийн шилдэг жүжиглэлт
Итгэмээргүй уран яриа
Эр хүн болохоороо үүнийг чинь тоолгүй орхисон

Зүрх минь бутран унаж байсан (үүнийг тэвчихэд)
Ямартай ч чи миний эмэгтэй (3н удаа)
Би хараахан шийдээгүй байсан, ганцааранг чинь орхилоо, би чамд итгэдэг

Боол л ингэж хайрладаг байх
Эр хүн зөвхөн уйлж болно (3н удаа)
Инээмсэглэнэ, учир нь эр хүн болохоор

Чи галзуураа юу?
Чи урам зоригоо бэлтгэж байна уу?
Хэрхэн амьдарч байв? гэж асуух хэрэггүй
Хүрээд ир, чиний төлөө би хууртагдах болно
Жирийн эмэгтэйн дуураймал

Ахиад илүү эрч хүч гаргаж чадах уу?
Тэгвэл би хууртагдах болно
Би магад тэнэг мэт харагдаж байгаа ч энэ нь эр хүний шинж

Чиний хамгийн шилдэг төлөвлөгөө
Итгэмээргүй худал хуурмаг
Би мэдсэн ч мэдээгүй дүр эсгэсэн
Чиний хамгийн шилдэг жүжиглэл
Итгэмээргүй уран яриа
Эр хүн болохоороо үүнийг чинь тоолгүй орхисон

‘So So’

Анхны өдрөө л өөрчлөгдсөн, нэгэн хэвийн байдлаас би уйдсан
Дараагийн өдөр зүгээр л чөлөөтэй байсан
Энэ ямар гээч сэтгэл вэ…
3 дахь өдөр болоход
Эдгээр үгсийг халамцуудаа би юу ч биш мэтээр хэлсэн
Миний хувьд чи байдаг л нэгэн, Чи надад тиймхэн санагдаж байна…

Айх хэрэггүй, би илүү шанална
Ахин залбирвал чамайг дахиад олж чадна
Цаг хугацаа өнгөрөх тусам илүү их шанална, чи надад хэрэгтэй байна
Цаг хугацааг ухраагаач, ганц л удаа
Гэмийг минь өршөө
Бүхнийг ухрааж чаддагсан бол, энэ зовлон байдаг л зүйл

Хойрго байдал! Шунал! Сувдаг сэтгэл! хайрлах тэнэг арга
Уур хилэн! Бардам зан! Атаархал!
Бас шунаг зан! Өөрийнхөө алдааг ухаараагүй байж

4 дэх өдрөө бид их маргалдсан, чамайг л буруутгасаар байж
Тэгээд дараа өдөр нь чамайг явуулсан
Энэ ердийн л хэрэггүй бардам зан байж
6 дахь өдрийг чив чимээгүй өнгөрүүлсэн
Өөр хэн нэгний хажууд байгаа чамайг бодон уйлна
Бид ийм л байсан, чамайг ахин хайрлаагүй

Айх хэрэггүй, би илүү шанална
Ахин залбирвал чамайг дахиад олж чадна
Цаг хугацаа өнгөрөх тусам би илүү их уйлна, чи надад хэрэгтэй байна
Цаг хугацааг ухраагаач, ганц л удаа
Гэмийг минь өршөө
Бүхнийг ухрааж чаддагсан бол, энэ нулимс байдаг л зүйл

Сүүлийн өдөр байсан
Би хэтэрхий шунаснаас тэр бүхэн болж
(Үгүйэ үгүй миний буруу байж)
Хайр болоод хорсол одоо дууссан
Ахин байхгүй

Айх хэрэггүй, тэнгэр нурсан ч
Ахин залбирна, хорвоо намайг шийтгэсэн ч
Энэ хамаагүй ээ, эргээд ирээч чамайг санаж байна
Цаг хугацааг ухраагаач ганц л удаа
Гэмийг минь өршөө
Бүхнийг ухрааж чаддагсан бол, энэ шаналал байдаг л зүйл

Айх хэрэггүй (зүгээр л орхи*2)
Ахин залбир (Бороо орог*2)
Өдөр ирэх тусам чамайг санаж байна
Би чамд хайртай
(Oh! Миний байгаа байдлыг надад харуул
Oh! Одоо намайг тэврээч)
Цаг хугацааг ухраа
(Зүгээр л орхи*2, Гэм нүглийг )
Гэмийг минь өршөө
Бүхнийг ухрааж чаддагсан бол, энэ шаналал байдаг л зүйл

Айх хэрэггүй ээ

Миний 7н үхлийн гэм

‘Back Seat’

One thought on “JYJ ‘Back Seat’ альбомонд багтсан дууны орчуулгууд бүтнээрээ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s