[Орчуулга] Yoochun BIFF дахь нээлттэй яриа

 photo bzauhhscqaan2bn_zps7169b3c3.jpg

Асуулт: Бусанд юу хийсэн бэ?

Би өнгөрсөн шөнө Do Won-той хамт киноны талаар ярьж сууж бас уусан… Бид үүр цайтал ууж суусан.

Асуулт: ‘Sea Fog’-т оролцсоноор өөрчлөгдсөн зүйл байна уу?

Үнэндээ би кинонд тоглох сэтгэл татам байдлыг мэдэрсэн. Илүү их драм болон кинонд тоглох тусам жүжиглэх салбарыг сонгосон нь их сайхан сонголт болсон санагдаж байгаа. ‘Sea Fog’ кино надад үүнийг улам их мэдрүүлсэн.

Асуулт: Өөр олон гайхалтай жүжигчидтэй хамтран тоглох нь хүндрэлтэй байсан уу?

Олон сайхан кинонд тоглодог жүжигчидтэй биечлэн уулзсаны дараа тэдэнтэй хамтран сайн ажиллаж чадах эсэхт эмээж байсан. Гэхдээ тэд эхлээд над дээр хятад архи авч ирээд тэгээд л би тэдэнтэй хамт тухтай байх болсон. 

Асуулт: Ихэвчлэн дүрэмт хувцас өмссөн үү?

Тэр үед энэ ч гэсэн дүрэмт хувцас байсан. Тодорхой хэлбэл ажлын хувцас/комбинзон байсан юм. Тийм хувцас урьд нь өмсөж байсан хувцаснуудаас илүү тухтай амар байсан.

Асуулт: Энгийн үеийн хувцаслалтаас чинь ялгаатай зүйл байв уу?

Миний хувьд резинэн углааш дэлхий дээрх хамгийн тухтай зүйл. Надад бэлтгэлийн хувцас өмсөх нь үргэлж амар байдаг. Би гадаад төрхөндөө тийм ч их анхаардаггүй.

Асуулт: Өөрийгөө айдолууд дундаас хамгийн шилдэг жүжигчин гэж бодож байсан уу?

Тоглосон бүтээлүүдээ үзээд би өөрийгөө тийм сайн гүйцэтгэсэн, яг тэр хэсгийг их сайн хийсэн гэж бодож байгаагүй. Энэ урлагт амьдралын туршлага хамгийн чухал хэрэгцээтэй зүйл шиг санагддаг. Гэхдээ л би өөрийгөө тийм сайн жүжигчин гэж хэлж чадахгүй.

Асуулт: Айдол жүжигчдээс хэнийг өрсөлдөгчөөрөө үздэг вэ?

‘The Attorney’-д тоглосон чинь хэн билээ? [Im Si Wan] Би түүнийг эхэндээ дуучин гэж мэдээгүй. Jaejoong ахтай хүртэл хамт тоглоход нь би мэдээгүй байсан. Түүнийг угаасаа жүжигчин юм байх гэж бодож байлаа. Тэгээд Jaejoong ахыг хэлсний дараа л жүжигчин биш дуучин гэдгийг нь мэдсэн. Аа, одоо ч гэсэн дуучин юм уу? Ямартай ч ‘The Attorney’-г үзээд жүжиглэх чадвар нь их сайн санагдсан.

Асуулт: Жүжиглэх болон дуулахын давуу болоод сул тал нь юу вэ?

Үнэндээ жүжиглэж эхлэхэд олон нийтийн харах байдал надад хэцүү байсан. Үзэгчдэд хүрч чадахгүй бол их хүнд, надад жүжиглэсний хэрэг гарахгүй. Энэ нь их сэтгэл зовоож байсан л даа. Давуу тал гэвэл миний дуртай хөгжмийн стиль жүжиглэхэд маань тус болж байсан. Илүү их хөгжим сонсох болсон. Жүжиглэж байхдаа хөгжим бүр ч их сонсож байсан. Ингэснээр сэтгэл хөдлөлөө илүү хялбар мэдэрч, хөгжим нь сэтгэл хөдлөлөө өөрчлөхөд тус болдог.

Асуулт: JYJ жүжиглэх болон дуулах тал дээр нь жагсаавал?

Би… үнэндээ би жүжиглэх тухайд тийм их мэдэхгүй. Jaejoong ах бас Бусанд байгаа. Тэр ирээд одоо зочид буудалдаа амарч байгаа. Би түүний бүх драмыг үзсэн, ‘Triangle’-г ч гэсэн. Түүнд миний илэрхийлж чадахгүй зарим нэг чадварууд байдаг ч би яг юу гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Түүний их олон зүйлд би атаархдаг. Нүүрний хувирал, дууны өнгө, харц гээд л надад байхгүй чадварууд түүнд байгаад тэдгээрийгээ илэрхийлж чаддаг болохоор би эдгээр зүйлст нь атаархдаг. Junsu-н хувьд… түүнтэй уулзах бүртээ би энэ үгийг хэлдэг. Тэр бол жинхэнэ хөгжимчин. Дуулахдаа үнэхээр сайн. Би түүнийг жүжиглэхдээ муу гээгүй шүү. Мюзикалд жүжиглэх хэсэг олон байдаг байх л даа гэхдээ хөгжимт дууны хэсэг их ш дээ. Би хамгийн анх Junsu-н дуулж байгаа хоолойг сонсоод уйлсан. 2 дахь удаа гэвэл The One-ы хоолойг сонсоод. Амьдаар дуулахыг нь сонсоод намайг уйлуулсан 2 л хүн байна. Тийм болохоор Junsu-г тайзан дээр байхыг харахад хамгийн сайхан байдаг.

Асуулт: Ямар төрлийн жүжиглэх төрөлд илүү итгэлтэй вэ?

Хамгийн итгэлтэй жүжиглэлт гэвэл… /үзэгчид: bed scene!/ Юу? bed scene-ий үеэр биш ээ харин дараа нь… Моторын өрөөнд бид хамт сууж байгаад би түүнд гутал өмсүүлдэг хэсэг байдагдаа.. энэ үнэхээр чин сэтгэлээс байсан. Үнэхээр. Надад үнэхээр жинхэнэ мэт санагдсан. Тийм нэг мэдрэмж төрдөгшдээ… Би үнэхээр айж байсан.. Гэтэл түүний төлөө байж чадахгүй….би яг уйлах гэж байгаа юм шиг санагдсан. Тиймээс түүнтэй би энэ мэдрэмжээрээ ярьж байсан болохоор тэр хэсэг дээр бие арзайх шиг болсон. Би өөрийгөө сайн жүжиглэсэн гэж бодсон болохоороо биш шүү. Харин тэр мэдрэмжээ нуух шаардлагатай байсан болохоор их гунигтай харамсмаар байсан. Тэр мэдрэмжийг нилээн хүчтэй мэдэрсэн. 

Асуулт: Хэнтэй хамтран жүжиглэхийг хүсдэг вэ?

Хамт тоглохыг хүсдэг нэг эмэгтэй жүжигчин байгаа. Jung Yoo Mi. Түүний гэнэн төрх их үзэсгэлэнтэй.

Асуулт: Ямар хайрыг хүсэж байна?

Эргэн тойрон дахь өөр бусад зүйлсийг анхаарах шаардлагагүй… Яаж ганцхан бүсгүйг хайрлаж хамтдаа өтлөх бол гэж би их боддог. ‘Sea Fog’-н Dong Shik-н дүрд би их атаархсан. Үнэхээр…чин сэтгэлээсээ…хэн нэгэнт галзууртлаа дурламаар байна.

Асуулт: Эмэгтэй жүжигчдээс цаашдаа хэнтэй холбоотой баймаар байна?

Han Ji Min. Бид… зүгээр л энгийн найзууд, ямар нэг буруугаар ойлгогдох зүйл байхгүй. Тэр эмэгтэй хүн, жүжигчнийхээ хувиар их сэтгэл татам бас надаас эгч найз. 

Асуулт: Өөрийнхөө 3н давуу талыг нэрлэвэл?

Хэрэв би үүнд яг зөв хариулахгүй бол та нар яг “тэрийг хардаа” гэх юм шиг санагдчихлаа. Хамгийн түрүүнд надад сайхан хоолой заяасан. Тэгээд… /үзэгчид: мөр!/ Айн? аан мөр үү… /үзэгчид: хувцаслалт!/ би мөр гэж бодож байна. Миний стилээс илүү мөр маань 2 дахь давуу тал байх. Хамгийн сүүлд миний сормуус. Үнэндээ эрэгтэй хүмүүс сормуусандаа тийм ч их анхаардаггүй л дээ. Гэхдээ надтай уулзсан хүн болгон сормуусыг минь асуудаг. Тиймээс… би аавдаа талархах хэрэгтэй байх. Намайг багад минь үргэлж миний сормуусыг дээш нь эргүүлж өгдөг байсан юм. Багадаа давхраагүй байсан. Эхлээд зүүн нүдэнд дараа нь баруун нүдэнд давхраа орчихсон. Аав, дүү 2 маань ч гэсэн адилхан тэгсэн. Тийм болохоор аавдаа сормуусыг минь үргэлж дээш нь болгож өгдөг байсанд баярладаг. 

Асуулт: Цаашдын төлөвлөгөө юу байна?

Жилийн эцсээр JYJ-н үйл ажиллагааг явуулах байх. Бэлтгэлээ хийж байх зуураа өөр өөр зохиолууд уншиж байгаа. Дараа жил эргэн ирэхийн тулд би илүү ихийг уншиж бэлтгэж байгаа. Би үүнийг л хийх байхдаа.

YC маань инээгээд л яриад байлаа…сонирхолтой яриа болжээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s