[Орчуулга] Kim Junsu ‘The Musical’ дэх бүтэн ярилцлага 2014.08

더뮤지컬007

더뮤지컬001

<DRACULA> Kim Junsu

Өөрийн хайртай эмэгтэйгээ хамгаалж чадаагүй нэгэн залуу.
Өөрийн эмэгтэйг хамгаалж чадаагүйгээс болж үхэшгүй мөнхийн хараалыг сонгсон тэр залуу.
Тэр бүсгүйтэй ахин уулзсаныхаа дараа л зүр сэтгэлээ оршин буйг анзаарсан тэр эр.
Хайрынхаа төлөө бүхнээ золиослосон Дракулагийн дүрийг бүтээсэн хүн бол Kim Junsu.
Хэрхэн сэтгэл өвтгөм хайрыг тайзнаа амьлуулахыг мэддэг, тэр залуу.

더뮤지컬002

더뮤지컬006

“Дракула бол хэн хүнээс илүүтэйгээр шархалсан зүрхний эзэн юм.”

Түрүүн зураг авалтын үеэр явж байсан ямар дуу вэ?

Аан энэ бол Дракулагийн ‘Чамайг хайрлах нь намайг амьд байлгадаг’ гэдэг дуу байгаа. Энэ миний хамгийн анх сонссон дуу бөгөөд энэ дуунаас болж би <Дракула> болохыг хүссэн. Анхнаасаа надад аялгуу нь их таалагдаж одоо үг нь сэтгэлийг минь их татаж байгаа. Үнэхээр сэтгэл эмтрэм үгтэй.

Дууны үгнээс хамгийн их таалагддаг хэсэг нь гэвэл?

“Чи миний амьдрах шалтгаан. Намайг амьдруулсан ахны минь хайр.”

<Дракула> мюзиклд тоглох болсон талаараа сонсоод ямар мэдрэмж төрсөн бэ? Олон хүн өөрийг чинь энэ дүрд тохирно гэцгээж байсан байх…?

Тийм ээ. Хүмүүс энэ дүрд намайг их тохирсон гэж байсан. Гэхдээ л энэ нь намайг их гайхшруулсан шүү. <Elizabeth>-д тоглоход тийм ч олон хүн намайг уран зөгнөлт дүрд тохирно гэж бодоогүй байсан. Үнэндээ хүн бүр, фэнүүд маань хүртэл гайхширсан байсан. “Үхэл”-н дүрд тоглосны дараа уран зөгнөлт дүр бүтээх төрх маань илүү сайжирсан шиг санагдсан. Их баяртай байгаа.

Бэлтгэлийн үед ямар байсан бэ?

Би одоог хүртэл цөөн хэдэн гадаадын уран бүтээлчидтэй хамтран ажилласан, гэхдээ David Swan бол жүжигчдийнхээ санал бодлыг хамгийн их анхаарч үздэг анхны найруулагч байсан. Магадгүй манай багийн жүжигчид ахмадууд байсан болохоор юм болов уу, сайн мэдэхгүй байна. Жүжгийнхээ талаар би найруулагчтайгаа их ярилцсан. Үнэндээ өмнө нь би бараг л юм асуудаггүй байсан, харин одоо үргэлж асуух болсон. Үүнээс болоод би их сандардаг бас энэ нь их сонирхолтой байдаг юм. Аа энэ удаад ширээний уншлагад их цаг зарцуулсан. Бид нүүр хувирлаас эхлээд дууны өнгө гээд л олон жижиг хэсгүүдийн талаар ярилцсан учир ширээний уншлага бараг 15 хоног үргэлжилсэн.

Ширээний уншлага? Өнөөдрийн ярилцлагынхаа үеэр танаас нэг зүйлийг асуухыг хүсэж байналдаа. Бэлтгэлээ хийж чадахааргүй болсон үедээ нөхцөл байдлыг даван гарах арга байдаг уу? 

Айдолууд бэлтгэлдээ байнга ирэхгүй ичгэвтэр тохиолдлууд байдаг. Мэдээж айдолууд шахуу цагийн хуваариасаа болоод бэлтгэлдээ ирж чадахгүй үе байдаг. Надад ч гэсэн ирж чадаагүй үеүд байсан… Үгүй ээ. Анхандаа <Mozart!> <Elizabeth> 2с бусданд нь би бэлтгэлдээ сайн ирж байсан. Компани маань ч гэсэн одоо мюзиклийг их чухалчлах болсон болохоор өдөр болгон шахуу хуваарь гаргахаа больсон. Хэрэв жүжиглэлтэндээ итгэлтэй байгаагаас болоод бэлтгэлээ хийгээгүй бол компани болоод өөрийн нэрийг бодох учир хичнээн сайн мюзикл байсан ч би оролцохгүй.

더뮤지컬005

더뮤지컬004

Дракула бол өөрөөс чинь их уран төсөөлөл шаардсан дүр. Ялангуяа тэр бол хайртай бүсгүйгээ 400 жилийн турш хүлээсэн. Үүнтэй яаж холбогдсон бол?

Дракула бол энгийн нэгэн биш учир анхандаа тодорхой бус үеүд байсан. 400 жилийн турш үхэшгүй мөнхийн амьдралаар амьдрахдаа тэр юу мэдэрч байсан бол… Би үүнийг сайн төсөөлж чадахгүй байсан. Гэсэн хэдий ч бэлтгэлээ хийж эхэлмэгц надад мэдрэгдсэн. Би бэлтгэлээ хийх тусам илүү их мэдэрдэг төрлийн хүнлдээ. Би эхний жүжиглэлтийнхээ 10р мөрийг дуулж дуусмагц л ‘Дракула болон Mina-н хооронд өнгөрсөнд юу болсон талаар өгүүлсэн хэсэг бараг байхгүй байхад яаж тэдний сэтгэл өвтгөм хайрыг дүрслэх юм бол?’ гэсэн санаа зовоох зүйл гараад ирсэн. Энэ миний түрүүний ярьсан дуу байгаа юм. Үүнийг дуулмагц л надад мэдрэгдсэн. ‘Чи миний амьдрах шалтгаан. Намайг амьдруулсан ахны минь хайр’ гээд дуулж эхэлмэгц л өөрийн эрхгүй нулимс гарчихсан.

Бид нулимсны тадаар яриад эхэлсэн юм чинь… Kim Junsu тайзан дээр уйлдаггүй. <December> дээр, Jiwook ‘Хэтэрхий их шаналж байвал хайр биш’ дууг дуулсан. Тэр үед өөрийг чинь дуулж байхдаа яаж тэгэж уйлж чадсан юм бол гэж гайхаж байлаа.

Тэр үед надад хөгжим болоод тэр хэсэг үнэхээр их нөлөөлж байсан. Хөгжим эхэлмэгц л нулимс цийлэгнээд уйлж эхэлсэн. Хөгжимгүйгээр би тэгэж уйлж чадахгүй байсан байх. Дуулж байхдаа мэдэрсэн сэтгэл хөдлөл, түүнийгээ илэрхийлэх хүртэл хэвээр үлддэг. Мюзиклд сэтгэл хөдлөл чинь улам хүчтэй болоход амьсгал чинь түргэсч хэлж буй үг ч сайн ойлгогдохоо больдог. Хөгжмийн нэвтрүүлгийн үеэр ингэж дуулах юм бол чамайг дуулж чаддаггүй л гэж нэрлэнэ. Тийм болохоор л мюзиклийн тайзан дээр дуулах нь сонирхолтой байгаа юм.

<Дракула>-н аль дүр хамгийн аймар нь байсан бэ?

Би хамгийн хүчтэй нь байсан болохоор хэн ч аймар биш байсан. Van Helsing намайг хэрхэн хөнөөхөө мэдэх ч үхэл надтай эн зэрэгцэх зүйл биш (инээв). Намайг хамгийн их айлгаж байсан зүйл нь үхэл биш миний Mina-г гэх дуусашгүй хүсэл тэмүүлэл байсан. Mina-тай уулзсаны дараа, би аллага үйлдэн хүний цус уух хүсэлдээ автсан. Аан нээрээ бидний найруулснаар бол Дракула амьдрахын тулд зөвхөн амьтны цус уудаг. Амьтны цусаар өлөө арай гэж дардаг байсан ч аллагын хэргээс зайлсхийж тэр хүний цус уудаггүй. Гэсэн ч тэрээр Минагийн өмнө залуу, царайлаг эрэгтэй болж харагдахыг хүссэн болохоор ахин хүний цус ууж эхлэсэн. Дракула Минаг хажуудаа байлгахыг хүсдэг, би Дракулаг мангас болгох ёстой болсон. Анхандаа үүнд санаа минь зовж байсан. Гэхдээ миний(Дракулагийн) сонголт бол нэг бүсгүйг гэх хайр болохоор би(Дракула) их бодсон. Эцэст нь би тэр бүсгүйг амьдруулахын тулд өөрөө үхлийг сонгосон. ‘Би чамд хайртай, миний хайрласан чи. Чинийхээ төлөө, би үгүй болно.” Энэ бол миний сүүлийн мөр.

Хэрэв Мина цус сорогч болчихсон бол чи хайртай хүнтэйгээ үүрд хамтдаа амьдарч чадах байсан.

Мэдээж би Минатай хамт амьдрахыг хүссэн. Гэсэн ч Дракула болон амьдрах нь ямар гэдгийг би мэднэ. Би энэ шаналалыг хайртай хүндээ амсуулмааргүй байна. Намайг үхчихвэл л Мина энгийн амьдралдаа эргээд орох болохоор би үхлийг сонгосон. Тэрээр өөрийгөө золиослож чадсан болохоор энэ хайр гайхамшигтай биш гэж үү? Дракула бол хэн хүнээс илүүтэйгээр шархалсан зүрхний эзэн юм. Хэрэв үзэгчид үүнийг мэдэрч чадсан бол их сайхан хэрэг байна.

더뮤지컬007

“Хүмүүс миний сэтгэлийг ойлгоогүй байлаа гээд би гомдоллохгүй.”

Дракула хүний амь хороохоосоо зайлсхийн оронд нь өлсөж байсан талаар ярих үед надад Junsu-н амьдралд ч бас үүнтэй төстэй зүйл байдаг юм шиг санагдлаа. Алдартан хэвээр үлдэхийн тулд өөрийн төрөлх занг халхлах үеүд байдаг байх. 

Алдартан байна гэдэг амаргүй зүйл л дээ. Даван гарахын тулд хичээх үеүд олон гарна. Тухайлбал би Дракулагийн өлсгөлөн байдлын талаар бага ч болов мэднэ. Би амархан хямарч дарамтанд ордог учир алдартан болсныхоо дараа би хоолоо ч сайн идэж чадахгүй үедээ, “Өөрийгөө шагнах хэрэгтэй!” гэж хэлдэг (инээв). Хүнтэй болзох ч гэсэн амар биш, гадуур ч явж болохгүй. Гэхдээ энэ бол зүгээр л хэдэн үг. Бууж өгөхийг хүсэх үеүд олон байсан. Гэсэн ч ямар амьдрал байх нь хамаагүй, олж бас хаягддаг зүйлс гэж бий. Одоо би юу хүсдэгээ мэддэг болсон учир баяртай байна.

Dracula аллагын эсрэг байдаг ч хэн ч түүний энэ хичээл зүтгэлийг ойлгодоггүй учир улам бүр ганцаарддаг. Мөн Kim Junsu юуны эсрэг байдаг бас тайзан дээр гарахын тулд ямар хөдөлмөр зарцуулдаг талаар мэдэхгүй хүмүүс их байх. 

Хүмүүс ямар нэг зүйлийг гүйцэтгэхэд үр дүн нь биш үйл явц нь чухал гэдэг. Гэхдээ л надад үйл явцаас илүү үр дүн чухал байдаг, учир нь миний мэргэжил үр дүнг илүүд үздэг шүү дээ. Фэнүүд маань миний зарцуулсан хичээл зүтгэлийг мэдэх ч энгийн үзэгчид бол үр дүнг нь харж л намайг дүгнэнэ. Энэ их хэцүүлдээ. Би энэ ажлыг өөрийн хүслээр хийж байгаа болохоор хүмүүс намайг ойлгохгүй байлаа гээд гомдоллохгүй. Би хүмүүст өөрийн хичээл зүтгэл, сэтгэл зүрхээ ойлгуулахыг хичээдэг.

“Би мюзиклийн жүжигчин болчихсон” гэсэн бодол байсан уу?

Би чөлөөтэй өөрийн хэсгээ бэлдэж, дуулж чаддаг болсон үедээ л би өөрийгөө мюзиклийн жүжигчин болсон гэж бодож чадах байх. Бэлтгэлийн өрөөнд бүх гэрлээ асаагаад олон хүний өмнө бэлтгэлээ хийнэ гэдэг тайзан дээр гарахаас илүү сандардаг. Хүн бүрийн өмнө бэлтгэлээ хийнэ гэдэг хэцүү. Би жаахан ичдэг байсан. Нэвтрүүлэгт жүжигчдийн бэлтгэлээ хийж байхыг хараад бага зэрэг атаархдаг байсан ч, би бас тийм зүйл хийх болсон. Гэхдээ <Dracula>-н үеэр би огт ичээгүй.

Kim Junsu өнгөрсөнд болсон зүйлийг хадгалаад байдаг хүн шиг харагдаагүй, мюзиклийн үеэр харамссан зүйл байгаа юу?

Тийм ээ, би тийм их харамсдаггүй. Сонголт хийхээсээ өмнө би их боддог. Шийдвэрээ гаргачихаад эерэгээр бодохыг хүсдэг. Мэдээж би бүх зүйлийг өөдрөгөөр хардаг гэсэн үе биш л дээ.

<December>-н дууны үгийг хараад миний сэтгэл өвдсөөр байсан. <Elizabeth>-г өмнө нь хийсэн байсан, <December> бол үнэхээр энгийн түүх өгүүлдэг. Юу вэ гэхлээр…энэ их олон зүйлийг харуулсан мюзикл байсан. Өмнөх мюзиклүүдээс маань арай өөр ярих хэсэг ихтэй байсан учир бага зэрэг хүнд байсан. Найруулгын багийн нэг эгчээс би мессеж бичээд, “Хэрэв би энэ мюзиклд оролцох тухай бодлоо өөрчилвөл яах бол?” гээд түүнээс надад үнэн бодит хариулт өгөөрэй гэсэн. Удалгүй хариу ирсэн. Тэр миний удаан хугацааны турш мюзиклд тоглосон дүр төрхөнд муу нөлөөлнө гэсэн… тэгээд би ахиад л зохиолоо нээсэн. Би “айшш,” гээд өөртөө амжилт хүссэндээ. (бүгд инээв).

Гэхдээ л <December>-т тоглосон нь надад их сайхан байдаг. Харилцан яриа унших айдас минь арилж би олон арга зэвсгүүдтэй болсон.

Сурвалжлагчаар ажиллаж байхдаа тайзны ард олон зүйл болдог талаар сонсож байсан. Миний хувьд Kim Junsu-н талаар дурсамжтай зүйл гэвэл бараг л туслах дүрд сонгогдох гэж байхдаа үүрэх ачаа нь хөнгөрөх учир сайн хэрэг гэж хэлж байсан чинь. Үүнийг тоглоом мөн эсэхийг мэдэхгүй ч, сонссоны дараа Kim Junsu-н өөртөө итгэх итгэл гайхалтай санагдсан. Чи өмнө нь, “Бүтээх дүр их ч бай бага ч бай, би бол би, Kim Junsu шүү дээ.” гэж хэлж байсан билүү?

Хмм. 2 төрлийн дүр байвал эхний дүр 2 дахиасаа том бол би 2 дахь дүрийг сонгоно! Үгүй ээ, би дүрийг ингэж сонгодоггүй юм байна. Би гайхалтай дуутай бас өөрийн сэтгэлийг илэрхийлж чадах дүр авмаар байна. Дүрийн том бага надад тийм ч чухал биш.

Жилд ганц хоёр жүжигт оролцдог, үүнд шалтгаан бий юу?

Яахав би нээх их тооцоолдоггүй. Зүгээр л би өөрийн шилдэг талыг харуулахыг хүсдэг. Гялалзсан байдал үсрээд л алга болчихгүй шүү дээ. Би дараагийн 10, 20 жилдээ алхам алхмаар хөгжихийг хүсдэг.

더뮤지컬003

зааг сайхан ярилцлага болжээ…ухаалаг… Нэг дүрдээ гүн орчихвол тэрнээсээ гарах гэж бас нилээн хугацаа зарцуулдаг юм шиг байгаан…Мюзиклд дургүй сонирходоггүй байсан ч Junsu-н тоглосон хэсгүүдийг хараад гоё санагдсан шүү…’] Таалагдсан бол сэтгэгдлээ үлдээгээрэй~!

One thought on “[Орчуулга] Kim Junsu ‘The Musical’ дэх бүтэн ярилцлага 2014.08

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s