[Зохиомж] “Огторгуйн Жаал” 1р хэсэг

Poster

 “Огторгуйн Жаал”

-1р хэсэг-

–          Сэрээрэй миний хүү, хичээлээсээ хоцорлоо…

–          За одоохон ганцхан минут… гэж хэлээд  Changmin буцаад унтаад өгөв.

–          Одоо болтол сэрээгүй байгаамуу? хоцорлоо алив босоорой.. гээд хөшгийг нь татан цонх онгойлгоход нарны багахан илч, сэрүүхэн салхи зөөлхнөөр орж ирэн нойрноос нь бүхэлдээ сэрээх шиг болов…

fanfic

+++

–          Ахиад л хичээлийн өдөр…амралтын өдөр нэг мэдэхэд л өнгөрчих юмаа гэж бодсоор Mihi арай гэж орноосоо дурамчихан өндийнө.

–          Ээжээ хичээлдээ явлаа…

–          За болгоомжтой яваарай.. хоолоо идэхгүй юмуу?

–          Зүгээрээ…

Mihi ангидаа ороод цонхны хажуу дахь өөрийн үргэлж суудаг булангийн ширээнд очин суулаа.

school-classroom-tagnotallowedtoosubjective-anime-girls-867177

Хүүхдүүд түүнийг ирсэнийг анзаарч тоосон ч шинжгүй хоорондоо хөхрөлдөн элдэвийг ярьцгаана. Yoochun ангидаа орж ирэн:

Yoochun: Сайн уу, Mihi?

Mihi: Сайн уу, эрт ирж байх чинь…

–          Хэхэ харин эрт сэрчихлээ сонин байна уу?..к

–          Тиймээ их сонин… өнөөдөр нэг л өөр…гэж хэлээд үл ялиг инээмсэглэн цонхруу харан чимээгүй суув.  Mihi, Yoochun 2 багын хамт тоглож өссөн сайн найзууд юм. Mihi-д Yoochun-с өөр найз бараг л байхгүй гэхэд буруутахгүй…

Yoochun: Амралтынхаа өдрөөр юу хийв? Сонин зүйл болов уу?

Mihi: Үгүйэ… жирийн л миний өдрүүд яаж өнгөрдөг шиг л… чи юу хийв?

–          Ммм… эмээгийндээ очиж жаахан юм хийж өгсөн.

–          Аан.

Хичээл орох цаг болж багш ч ангид орж ирэв.

–          Сайн байцгаана уу? Өнөөдөр манай ангид түр суралцахаар нэг хүүхэд ирж байгаа. Арай ирээгүй байх шиг байна. Ирэхээр нь таницуулна. . гэж хэлвүү гүү юу ангийнхан:

–          Эмэгтэй юмуу эрэгтэйм болов уу? Ямар хүүхэд юм бол оо..гээд л шуугиж эхлэв.

–          Заа  чимээгүй байцгаагаарай… хичээлээ  эхлэе.

Хичээл талдаа орж байтал Changmin яаран гүйсээр ангийн хаалгыг тогшлоо.

–          Багшаа орж болох уу?

–          За ордоо. Манай ангид түр суралцахаар ирсэн сурагч өөрийгөө танилцуулаарай.

–          Намайг Changmin гэдэг. Энд тийм ч удаан сурахгүй байх.

–          Болчихсон уу? Дараа хоцрохгүй шүү. Нэг ширээнд очоод суучих.

Changmin хамгийн арын ширээнд очин суув. Ангийн хүүхдүүд бүгд л байн байн түүнлүү харж шивэр авир хийцгээнэ. Changmin тэднийг үл ойшоон хичээлээ анхаарна. Завсарлага болж ангийн хүүхдүүд Changmin-д өөр өөрсдийгөө танилцуулцгаан түүний талаар олон зүйл асууж шалгаана. Yoochun ирж:

–          Сайн уу? Намайг Yoochun гэдэг тэнд сууж байгаа охиныг Mihi гэдэг.

–          Аан… гээд инээмсэглэн, Mihi-рүү гайхсан янзтай харахад нь Yoochun

–          Гайхах хэрэггүйдэ..зүгээр их дуугүй хүүхэд байгаам…

Хичээлийн дараа…

Yoochun: Харих гэж байна уу?

Mihi: Үгүйэ..

–          Сургууль дээр хийх юм байгаамуу?

–          Арын сааданд сууж номоо уншлаа…өнөөдөр гадаа их гоё энд ч нам гүм байна. гээд инээмсэглэв.

–          Аан тиймүү? Удах юмуу?

–          Жаахан удах байхаа…

–          Заза тэгвэл би явлаа шүү.

–          Мм тэг тэг баяртай.

–          Баяртай.

anime_school_winter_street_674_2560x1440

Mihi-г арын саадруу очиж байтал модон дунд гитар тоглох сонсдов. Гайхан очоод хартал өглөө ангид шинээр ирсэн хүүхэд байв. Mihi өглөө ирэхэд нь бараг л анзаараагүй болохоор таньсангүй…Changmin ч хөгжимөө тоглоод Mihi-г ирснийг анзаарсангүй… тоглож байгаа аяыг нь анх удаа сонссон боловч нэг л содон дотно санагдана…

Changmin: Ө сайн уу? Михи гэдэг билүү?

Mihi: …ан сайн… Танидаг билүү? гэж түгдчин хэлэхэд

–          Таних ч гэждээ…нэрийг чинь л мэднэ. Намайг санахгүй байна уу?

–          Үгүйэ…

–          Танай ангид түр суралцахаар ирсэн хүүхэд байна.

–          Аан тиймүү…

–          Ммхан..найз чинь надад нэрийг чинь хэлж өгсийма…

–          Ммм… саяны тоглож байсан аяны чинь нэр юу юм бэ?

–          Би өөрөө ч мэдэхгүй зүгээр сууж байсан чинь энэ ая орж ирээд тэгээд л…

–          Аан… өмнө нь сонсож байсан санагдаад асуусын.

–          Аан… энд юу хийж байгаам?

–          Ном уншдгийм билүү гээл…

–          Ямар номын?

–          “Огторгуйн жаалууд”…

–          Ммм сонирхолтой юм шиг байна…

–          Дхх…заза би тийшээ суугаад уншлаа.

–          Аан за… би энд хөгжим тогловол саад болохгүй биздээ?

–          Зүгээрээ…  Changmin-ы тоглосон тэр үл мэдэх гитарын аянд номоо уншин суух нь улам сонирхолтой санагдана. Номны үйл явдал тэр аятай цаанаасаа л зохицох мэт…

Changmin: Чи явах болж байгаамуу?

Mihi: Ингэс гээд харина.

–          Аан танайх хаана юм бэ?

–          Эндээс ойрхон…

–          Аан… би тэгвэл түрүүлээд харилаа… манайх эндээс их хол газарт болохоор… за баяртай.

–          Мм баяртай… Михи ч бас удалгүй гэртээ харив.

***********

Changmin: Ээжээ ирчихлээ..

Ээж нь: Аан.. хоолоо идээрэй халуун дээр нь

–          За…

–          Нээрээ түрүүн танай найз Jaejoong ирж чамайг аль сургуульд орсныг асуучихаад явсан. Найздаа хаана орсноо хэлээгүй юмуу?

–          Хэлээд ямар хэрэг байхавдээ… хэдэн 7 хоног болоод л сургууль өөрчлөгдчих байлгүй

–          Хэхэ миний хүү одоо сургуулиа солихгүй байж болохгүй юмуу? Ангийнхан нь ямархуу байна?

–          Одоохондоо мэдэхгүйэ… байдаг л хүүхдүүд байналээ

–          Хэд хоногоос гайгүй мэддэг болох байлгүйдэ.

–          Харинлдэ…

–          Заза тэр яахав хоолоо ид. Нээрээ маргааш жолоочоор хүргүүлэх үү? Ахиад хоцрохвий…

–          Хэрэггүйэ… гээд хоолоо дуусгалгүй яваад өгөв.

 

*********

Mihi: Ээжээ би ирчихлээ…

–          Ө тиймүү… хоолоо одоо идэхүү?

–          Аав ах 2 ирээгүй байгаамуу?

–          Арай ирээгүй л байна

–          Аан тэгвэл ирэхээр нь хамт идьедэ… ирэхээр нь дуудаарай, өрөөндөө орлоо.

Михи өрөөндөө ороод хэсэг номоо унших зуур өдрийн Changmin-ы тоглосон ая толгойноос нь гарсангүй… Удалгүй ээж нь ч дуудав.

Аав нь: Хичээл нь сайн уу? гэж  асуув

Mihi: Дажгүйэ…

Yunho: Дуу муутай байх чинь муу авчихаа юу? гээд ах нь тоглоом хийсэн байдалтай асууж уур амьсгалыг хөгжилтэй болгоно…

Маргааш нь сургууль дээр…

Changmin-г ангид хожигдох шахам орж ирэхэд хүүхдүүд бүгд ирчихсэн түүнтэй мэндэлцгээнэ… Mihi Yoochun 2 хоорондоо юм ярин Changmin-г нээх анзаарсангүй.

Их завсарлагааны үеэр…

–          Чи яагаад энд түр суралцана гэж? Бүр үлдэж болохгүй юмуу? гэж хүүхдүүд гайхсан янзтайгаар асуухад нь Changmin-д залхмаар байсан хэдий ч,

–          Болж өгвөл эндээ үлдэхийг хичээнэдээ… гээд инээмсэглэв.

–          Аан тиймүү? Тэгвэл үлдээрэй чи бид нарт их таалагдаж байгаа шүү… гээд л бүгд хөхрөлдөнө. Changmin ч хариу болгож хүчээр инээн

–          Хаха ганцхан өдрийн дотор намайг бүрэн таничихсан хэрэг үү?

–          Хүнийг танихад ганц цаг ч хангалттайшдэ...гэж  ангийн нэг охин хэлэхэд Changmin

–          Тийм үү? Харин миний бодлоор ганц жил ч хангалтгүй байх…

–          Хаха тиймүү? Хүн хүний бодол өөр юмдаа…

–          Тийм байхлда… гээд Mihi Yoochun 2н тийш харвал тэднийг огт тоосон шинжгүй хоорондоо намуухан яриа өрнүүлэн суугаа харагдана.

Хичээл ч тарах цаг болж Changmin-г гарч явтал сайн найз болох Jaejoong нь хүлээн зогсож байв.

Jaejoong: Changmin а!

Changmin: Ө Jaejoong! Яаж олоов?

–          Хүнтэй мэндлээчгүй байж яаж олоов гэнэ үү? Яаж ийгээл олчлоо…

–          Хэхэ сайн уу? к

–          Хаха сайн… сайн байлгүй яахав чамайг харалгүй удсан их сайхан байлаа… гээд тоглоом хийн инээв.

–          Чи тэгнэлдээ…к

–          Сургууль чинь тэгээд ямархуу байнадаа?

–          Мэдэхгүйдээ одоохондоо яахав муудсан юм алга… гээд тэр 2г яриад зогсож байтал ангийн хэдэн хүүхэд

–          Changmin-aa! Баяртай! гэцгээхэд Changmin ёс болгож гараа даллав.

Jaejoong: Ө чи чинь аль хэдийн найзуудтай болчихсым бишүү?

Changmin: Юуных нь найзууд байхавдэ… зүгээр л багшаас хэдэн зүйл сонсчихоод л саймширч байгаа биз…

–          Үгүй ч юм билүү?

–          Харинлдээ… заза эндээс явцгаая өөр газар очъё.

–          За тэгье…. 

Changmin Jaejoong 2 нэг газар орж суун хэсэг ярилцаад салцгаав. 

Changmin-г харьж явтал урд нь Yoochun Mihi 2 их л дотно алхаж яваа харагдав. Yoochun:

–          За маргааш уулзъя… баяртай.

–          Баяртай… гээд тэр 2 салав. Changmin Mihi-н хойноос очин

Changmin: Сайн уу?

Mihi: Сайн сайн…

–          Хаашаа явах юм?

–          Ийшээ…

–          Аан нэг зүгт юм байшдэ… хамт явж болох уу?

–          Болно оо.

–          Яагаад юм ярьдаггүйм бэ?

–          Уг нь ийм байгаагүйлдэ…

–          Тэгээд яасын?

–          Ярихаар зүйл бишээ..гээд инээмсэглэв.

–          Аан…нэг юм асуучих уу?

–          Тэгээ тэг.

–          Yoochun чиний найз банди…гээд асуултаа гүйцээгээгүй байтал

–          Үгүйэ үгүй…биш шүү ганц сайн найз маань байгаамаа

–          Аан тиймүү? Сая харсан тэгэж харагдаад ххэ уучлаарай…

–          Аан зүгээрээ багаасаа найзласым…

–          Тэгээд өөр сайн найз байхгүй юмуу??

–          Өөр нэг сайн найз байсан…

–          Яагаад байсан гэж?

–          Энэ талаар яримааргүй байна… Дараа тэгэж байгаад мэдчих байха…

–          Ммм. За би ийшээгээ явлаа. Баяртай.

–          За баяртай. Михи хэсэг алхаж байснаа “Yun Hi чи сайн сууж байгаа биздээ?” гээд тэнгэрлүү харан гунигтай инээмсэглэв…

anime-girl-600x375

Заа санал хүсэлтээ мөн ойлгомжгүй зүйл байвал хэлээрэй… Бас сэтгэгдэлээ үлдээхээ мартваа…’)

Сэтгэгдэлийн тоог харж байгаад л дараагийнх нь хурдан орно шүү! 

~HeroUnun~

11 thoughts on “[Зохиомж] “Огторгуйн Жаал” 1р хэсэг

    1. сэтгэгдэл хэр их байгааг харж байгаад гайгүй бол 2 дахь гэхэд оржих байхаа….

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s